3 дугаар сарын 19-ний 18:30 цагаас Монголын Скаутуудын Холбооны урилгаар “Өөрийн оюун ухаанаа хэрхэн сайн найзаа болгох вэ” лекцийг зохион байгуулсан. 30 гаруй скаутууд, удирдагч нар, үндэсний сайн дурынхан хамрагдсан бөгөөд лекц тэдэнд маш өгөөжтэй болсон.
2008 оны 6 дугаар сарын 27-нд “Оюун ухаанаа амраах” ярилцлага MONFEMNET –ийн оффис дээр боллоо. Сонсогчид хэрхэн оюун ухаанаа сайн төвлөрүүлэх, стресстжй бодлоос хэрхэн ангижрах, амар амгалан байхын тулд өөрсөддөө хэрхэн туслах талаар олж мэдлээ.
9 сарын 26-нд “Эерэг бодол санаа” уулзалт Ражив Гандийн Коллежийн оюутнуудтай хийсэн. 45 гаруй оюутнууд хамрагдаж, хэрхэн үнэнч байдал, хамтрах,зоригтой байх, итгэл найдвартай байх, манлайлагч байх зэргийн ач холбогдлыг ойлгож, тэдгээрээ хэрхэн хөгжүүлэх тухай олж мэдсэн.
9 дүгээр сарын 29-ний өдөх Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн зааварлагч нарт зориулсан “Уур хилэнгээ удирдах” сургалт зохион байгуулсан. Нийгэмлэгийн өөрийн байранд болсон сургалтад 8 сургагч оролцсон. Тэд уур хилэнг бадраах зүйлс, уур хилэнг дарах, зайлсхийх аргын талаарх мэдлэгээ хөгжүүлэв.
